image

Редакцийн зурвас

Экспорт хөл хоригдлоо

огоон бүс” гэгдэж, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байсан уул уурхайн бүс нутагт шинэ төрлийн коронавирус илэрсэн нь Монголын эдийн засгийг бүхэлд нь айдаст автуулав. Үүссэн нөхцөл байдлаас улсын нэгдсэн төсвийн орлого үүдэн тасалдах нь улам тодорхой болж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хөл хорионд орлоо. Хэвийн байдалд хэзээ шилжих нь ойлгомжгүй хэвээр байна. Экспортод жин дарах “Оюутолгой” болон “Эрдэнэт үйлдвэр”-т коронавирус бүртгэгдсэн бол Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Төв аймаг гээд Монголын алт, төмрийн хүдэр, газрын тосны гол бүс нутагт халдвар хамгийн хурдан тархаж байна. Компаниуд маань халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж байгаа тулдаа халдварын голомт бүхий нутаг доторх ногоон бүсээ хамгаалж чадаж байна. Товчхондоо бол үйл ажиллагаагаа тогтвортой явуулж өнгөрсөн жилийн хийгээд энэ жилийн хямралыг үүрч гарах учиртай уул уурхайн салбар сандарч байна. 

Экспортын голлох гарцууд хаагдсан цаг үед “Эрдэнэс Тавантолгой” компани дотоодын хөрөнгийн зах зээлээр дамжуулан хоёр их наяд төгрөгийн үнийн дүнтэй бонд гаргахаа мэдэгдэж, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орлоо. Нүүрсний компаниудын ногдол ашиг буурч, хувьцаа эзэмшигчдийн сэтгэлийг гонсойлгов. Өнгөрсөн оны үйл ажиллагааны ашгаас 18.9 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд хүргэхээр болсон нь өмнөх онтой нь харьцуулахад гурав дахин бага дүн. 

Уналтаас хурдан гарах, улмаар өсөлт рүү “мацах” нь Засгийн газрын тэргүүн зорилт. Үүний хүрээнд эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалах 10 их наядын хөтөлбөр  хэрэгжүүлж байгаа. Тэгвэл уг хөтөлбөр үр дүнтэй хэрэгжих эсэх, байгаа онох үгүйг бусад орны ижил төрлийн зорилго бүхий хөтөлбөртэй манай сэтгүүлч харьцуулан бичлээ.

Бүтээн байгуулалт цэцэглэх, ажил амьдрал илүү идэвхтэй болж ирэх урин цагийн боломжоо бид бүрэн ашиглаж чадах болов уу. Хоёр жил дамнан үргэлжилсэн хөл хорио, цар тахал хөдөлмөрийн зах зээлд, тэр тусмаа бидний ажил, амьдралд ямар шинэ нөхцөл, болзол үүсгэв. 10 их наядын хөтөлбөр үүнд хэрхэн нөлөөлөх талаар ч бид судалгааны үр дүнд тулгуурлан мэдээлэл бэлтгэлээ. Биднийг ийнхүү дотроо тэвдэж, сандарч байх хооронд БНХАУ 30 жил туулсан замаасаа хазайж, 40 жил  замнах шинэ зүгээ тодорхойлов. Тодруулбал, ногоон хувьсгалаар “малгай хийж” байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэхээр болсноо дэлхий нийтэд тунхаглан сонордууллаа. Түүнчлэн дэлхийн хайгуулын салбарт шинэ эхлэл айсуй. Агшиж байсан хайгуулын салбарын хөрөнгө оруулалт энэ онд нэмэгдэх төлөв ажиглагдаж эхлэв. Хайгуулын зардал 20 хувиар өсөх өөдрөг төсөөлөл цар тахлын дараах эерэг хүлээлтийг бататгаж байна. Харин гадаад зах зээлд гарч буй энэ бүх өөдрөг хүлээлтэд манай улс бэлэн биш байгаа нь ойлгомжтой. 

Агуулга

  • Ковид-19

    Вакцинжуулалт бүхнийг шийднэ

    Монголын эдийн засгийн баталгаа, төсвийн орлогын эх үүсвэр болж буй уул уурхайн салбар цар тахлын аюулд нэрвэгдэж эхэллээ.

    Хуудас 28

  • Зах зээл

    Хятадын $5 их наядын үнэтэй амлалт

    Хятад улс 30 жил туулсан замаасаа хазайж, 40 жил замнах шинэ зүгээ тодорхойллоо.

    Хуудас 32

  • Геологи

    Дэлхийн хайгуулын салбарын шинэ эхлэл

    Хайгуулын салбарт 2019 оны хоёрдугаар хагаст бий болоод байсан өөдрөг хүлээлт цар тахлын үед арилж улмаар 2020 онд хайгуулын зардал хоёр дахь жилдээ буурсан.

    Хуудас 36

  • Эдийн засаг

    Тахлын дараах сэргэлтээс Монгол хоцрох нь

    Ажлын байрыг хадгалах зорилготой гэх энэ хөтөлбөрийн хоёр их наяд төгрөгийг жижиг, дунд аж ахуйн нэгжид олгохоо зарласан ч өнөөдөр жинхэнэ ЖДҮ-чид энэ зээлийг авч чадахгүй байна.

    Хуудас 40

  • Үзэл бодол

    Бага орлого, бага зарлага, шинэ хэвшмэл

    Өмнөх онтой харьцуулбал 2020 онд уул уурхайн салбарын ажлын байрны тоо 9.5 мянгаар буурсан нь хамгийн удаан хөл хорионд байсан “Зочид буудал, байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх” салбарын дараа буюу дөрөвдүгээрт орох том бууралт болжээ.

    Хуудас 44

  • Бизнес

    Нүүрсний компаниудын ногдол ашиг багаслаа

    Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, төрийн өмчит болон орон нутгийн өмчит уул уурхайн компаниуд ногдол ашгийн мэдээллээ танилцуулах үйл явц үргэлжилсээр.

    Хуудас 48

  • Сонирхуулахад

    Оюутолгойгоос 71 тонн алт олборложээ

    Монгол Улсад бүтээн байгуулалтын шатан­даа яваа хамгийн том мега төсөл нь “Оюутолгой”.

    Хуудас 52

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine