Зах зээл

Агаарын бохирдлоо бууруулахын тулд гарцыг танана

Хятадын ихэнх хотод ялангуяа өвөл бий болдог хортой утааг бууруулна гэж харж буй учраас ирэх аравдугаар сарын 1-ээс хагас жилийн хугацаатай байгаль орчны хяналт шалгалт хийхтэй холбоотойгоор бохирдол бий болгож буй гол үйлдвэрүүдийн гарцыг танахаар болжээ.

Орчны бохирдлын эсрэг тэмцлийн хүрээнд Бээжин хотын ойролцоох 28 хотыг үйлдвэрлэлийн хомсдолд оруулахаар байгаа тухай тус улсын Байгаль орчны яамнаас наймдугаар сарын сүүлээр гаргасан үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгажээ.

Тианжин хотын ган, кокс үйлдвэрлэгч болон Хэбэй аймгийн Шижиазуан, Таншан, Хандан, Синтай хот, мөн Хенан аймгийн Аньяан хот нь үйлдвэрлэлэлээ ирэх өвлийн саруудад 50 хүртэлх хувиар бууруулах бөгөөд үүний зэрэгцээ бусад хот үйлдвэрлэлийн гарцаа багадаа 30 хувь бууруулах тухай уг баримт бичигт дурдсан байна. 

Тэдгээр 28 хотын ган, цемент гэх мэт гол үйлдвэрүүдийн ялгаруулж буй хорт бодисын хэмжээ аравдугаар сарын 1-ээс хойш ялгаруулалтын онцгой хязгаарыг давах ёсгүй аж.  

Энэ оны эхний хагасын байдлаар нийт 5.9 тэрбум юань буюу 833 сая орчим ам.долларыг байгаль орчны дүрэм журамд нийцэхгүй компаниудад зарцуулаад буй нь бохирдлыг бууруулахад хэр ач өгж буйг харуулж байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine