Түүхий эд - Нүүрс

Тавантолгойн нүүрсний экспорт 19 хувиар өсжээ

Гашуунсухайт боомтоор энэ оны эхний найман сарын байдлаар нийт 13.8 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 19 хувиар өссөн дүн юм. Гашуунсухайт боомтоор Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Энержи Ресурс" ХХК, "Тавантолгой" ХК тус тус нүүрс экспортлодог юм. 

Үүнээс 10.36 сая тонн нь түүхий нүүрс, 2.63 сая тонн нь угааж баяжуулсан нүүрс, 814.6 мянган тонн нь бусад төрлийн нүүрс болох нь Баяннуур аймгийн Урадын хошууны Худалдааны хорооны тоо баримтад бүртгэгдсэн байна.     

Зөвхөн наймдугаар сард Баяннуур аймгийн Ганцмод боомтоор 2.51 сая тонн нүүрс нэвтэрсэн

Зөвхөн наймдугаар сард Өвөр Монголын Баяннуур аймгийн Ганцмод боомтоор 2.51 сая тонн нүүрс нэвтэрсэн нь өмнөх сарынхаас 45.34 хувиар өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, түүхий нүүрсний хэмжээ 1.99 сая тонн, угааж баяжуулсан нүүрсний хэмжээ 366 мянган тонноор нэмэгдсэн бол бусад төрлийн нүүрс 157.4 мянган тонноор нэмэгджээ. 

Мөн тоо бүртгэлээс харахад Монголын нүүрс тээврийн автомашины хил нэвтрэлт өнгөрсөн оны есдүгээр сараас хойш мэдэгдэхүйц өсөж өдөр ойролцоогоор 1600 машин гарч байгаа ажээ. 9-р сарын 15-ны байдлаар Ганцмод боомтод импортын нүүрсний нөөц хоёр жилийн дээд цэгтээ хүрч 2.21 сая тонн болоод байна.

 


Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine