Түүхий эд

АНУ-ын нүүрсний үйлдвэрлэл 7.4 хувиар буурлаа

АНУ-ын нүүрсний үйлдвэрлэл 2021 оны эхний 13 долоо хоногийн хугацаанд 133 сая шорт тонн буюу 120.6 сая тоннд хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үед 143 сая шорт тоннд хүрч байсантай харьцуулахад 7.4 хувиар буурсан дүн болжээ.  

Тус улсын нүүрсний үйлдвэрлэл өнгөрсөн сарын 27-ноор эцэслэсэн гуравдахь долоо хоногт 10 сая тоннд хүрсэн гэж шинжээчид тооцож байна. Энэ нь гуравдугаар сарын хоёрдахь долоо хоногоос 2.7 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.6 хувиар тус  тус өссөн аж. 

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдах газрын мэдээлснээр тус улсын Вайоминг болон Монтана мужийн нийт үйлдвэрлэл таван сая шорт тонныг давсан нь долоо хоногийн дүнгээр 2.5 хувиар өссөн дүн. 

Тэгвэл Иллиной мужийн нүүрсний үйлдвэрлэл 643 мянган шорт тонн болжээ. Энэ жилийн өмнөхтэй харьцуулахад 2.8 хувиар буурсан дүн боловч өмнөх долоо хоногоос 3.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.  

АНУ-ын нүүрсний төмөр замын тээвэрлэлт гуравдугаар сарын 27-ноор дуусгавар болсон долоо хоногт 2.7 хувиар дээшилж, 61.4 сая шорт тоннтой тэнцсэн байна. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine