Үйл явдал

"ЭТТ Бонд"-ын анхдагч зах зээлийн захиалга авах хугацааг сунгалаа

Засгийн газрын гуравдугаар сарын 31-ний өдрийн ээлжит хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй, хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргасантай холбогдуулан “Эрдэнэс Tавантолгой” компанийн гаргаж буй "ЭTT Бонд"-ын анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацааг 4- дүгээр сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ.

"Эрдэнэс Тавантолгой" компани нь 2.0 их наяд төгрөг хүртэлх бондыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан гурван үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөж байгаа. Эхний үе шат болох нийт 600 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн захиалгыг МХБ-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан энэ сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл авахаар болжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine