Түүхий эд

China Shenhua-ийн ашиг 9.4 хувиар буурч, 39.1 тэрбум юань болов

Хятадын China Shenhua Energy компанийн ашиг 2020 онд 9.4 хувиар буурч, 39.1 тэрбум юаньд хүрсэн гэж Sxcoal цахим хуудас мэдээллээ. 

Тайлант хугацаанд компанийн үйл ажиллагааны орлого жилийн дүнгээр 3.6 хувиар багасаж, 233 тэрбум юань болсон байна. Үйл ажиллагааны орлого ийнхүү буурахад нүүрсний борлуулалт багассан нь нөлөөлсөн гэж компаниас тайлбарлажээ. 

Тус компанийн борлуулсан нүүрсний дундаж үнэ өнгөрсөн онд 2019 онтой харьцуулахад 3.8 хувиар доогуур байжээ. 

2020 онд тус компанийн нүүрсний борлуулалт 446 сая тоннд хүрсэн нь жилийн дүнгээр ялимгүй буюу 0.2 хувиар буурсан дүн аж. Үүний 42 хувь буву 190 сая тонн нүүрсийг урт хугацаатай гэрээний дагуу борлуулжээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine