Түүхий эд

Шивээхүрэн-Сэхэ боомтыг эргэн нээнэ

Монголын нүүрсний гол гарцын нэг болох Шивээхүрэн, Сэхэ боомтын үйл ажиллагааг эргэн нээх гэж байгааг Хятадын Sxcoal цахим хуудас мэдээллээ. 

Энэ долоо хоногт шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Монгол, Хятадын хилийн хоёр боомтын үйл ажиллагааг түр хугацаанд хаагаад байсан юм. 

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ЗДТГ-аас тус суманд сэжигтэй тохиолдол илэрсэн тул 2020 оны гуравдугаар сарын 31-ний 14:00 цагаас дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд тэг зогсолт хийхээр болсныг мэдэгдсэн юм. 

Sxcoal цахим хуудасны мэдээлснээр нийлүүлэлт хумигдсанаас үүдэн Монголын коксжих нүүрсний үнэ өсөх магадлалтай байгаа аж. 

Гуравдугаар сарын 28-ны байдлаар Монгол Улс нийт 6.6 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 116 хувиар өссөн дүн гэж Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас мэдээллээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine