Бодлого

Х.Нямбаатар: Засгийн газар Дубайн гэрээг цуцлах санал гаргасан

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" групптэй Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн хэлэлцээ хийх Ажлын хэсэг өнөөдөр УИХ-д мэдээллээ өглөө. Энэ үеэр мэдээлсэн гол байр сууриудыг тоймлон хүргэж байна.

Ажлын хэсгийн ахлагч, Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газар “Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ямар нэг нөхцөлгүйгээр цуцлах санал гаргасан” гэж мэдэгдлээ.  

Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дэд дарга Б.Б.Солонгоо тайлбар хийсэн бөгөөд энэхүү гэрээ нь Монгол Улсын эрх ашгийг хөндөж байгаа учраас “Дубайн гэрээ”-г цуцлах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн “Оюутолгой” төсөлтэй холбоотой баримт бичгүүд, гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын одоогийн хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөхөөр ажиллаж буйгаа мэдээлсэн юм. 

““Оюутолгой”-гоос Монгол Улсын төсөвт орж ирсэн татварын нийт дүн нь нэг их наяд 26 тэрбум төгрөг. Татварын актууд бүрэн төлөгдсөн. Хөрөнгө оруулагч тал Лондонгийн Арбитрын шүүхийн маргаанаа түр хойшлуулах саналаа өчигдөр Монголын талд тавьсан. Монголын тал үүнийг хойшлуулахгүй гэдэг саналаа хуулийн фирмд явуулсан. Ажлын хэсэг "Дубайн гэрээ"-г цуцалж, хэлэлцээр хийж байхаар сөрөг нэхэмжлэл гаргахаар ярьж байна. Хэлэлцээ хийх үү, сөрөг нэхэмжлэл гаргах уу гэдэг чиглэлийг УИХ тодорхой өгөх ёстой” хэмээн Х.Нямбаатар сайд хэлсэн юм.  
 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine