Компани

South Gobi Resources 20 сая ам.долларын алдагдал хүлээжээ

Торонто болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй South Gobi Resources компани 2020 онд 20 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Нарийнсухайтын ордоос нүүрс экспортолдог тус компанийн борлуулалт 2019 онд 3.7 сая тоннд хүрч байсантай харьцуулахад өнгөрсөн онд 29.6 хувиар буурч, 2.6 сая тонн болжээ.  

Дэлхий дахинд тархаж буй "Ковид-19" вирусээс урьдчилсан сэргийлэхийн тулд Монголын Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссоос 2020 оны хоёрдугаар сарын 11-нээс гуравдугаар сарын 27 хүртэл БНХАУ-тай хиллэдэг хилээ хаасан. Тиймээс South Gobi Resources энэ хугацаанд Хятад улс руу нүүрс тээвэрлэхээ зогсоосон болохоо өнгөрсөн оны үйл ажиллагааны тайландаа дурдсан байна. 

Мөн өнгөрсөн онд тус компанийн борлуулсан нүүрсний дундаж үнэ нь 2019 онд 34.8 ам.доллартай тэнцэж байсантай харьцуулахад буурчээ.  

Тус компани 2021 оныг боломж болон сорилтын аль алиныг нь авчирсан жил гэж таамаглаж байна. Тиймээс үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд уурхайн талбай болон бусад хэсэгт "Ковид-19" вирусээс урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээ авч буйгаа үйл ажиллагааны тайландаа дурдсан байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine