Эдийн засаг

БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар тогтвортой өсөж байна

БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерүүдийн индекс энэ оны гуравдугаар сард 1.3 хувиар дээшилж, 51.9 нэгжид хүрлээ. Ингэснээр өсөлтийн бүс болох 50 нэгжээс дээгүүр хадгалагдлаа.

Харин үйлдвэрлэлийн бус салбарын худалдан авагч менежерүүдийн индекс 4.9 хувиар өсөж, 56.3 нэгжид хүрсэн байна.

Гуравдугаар сарын Хятадын үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус салбарын гол үзүүлэлтүүд нь тус эдийн засаг тогтвортой өсөж байгааг илтгэж байна гэж шинжээчид үзэж байна. 

Үүнээс гадна Хятадын үйлдвэрлэлийн салбарын ашиг энэ оны эхний хоёр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 179 хувиар нэмэгдсэн байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine