Компани - Оюу толгой

ОТ: Давагдашгүй хүчин зүйлийн улмаас экспорт тасалдаж байна

Хятад-Монголын хилийн боомтоор “COVID-19”-ын халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээний улмаас “Оюу Толгой” ХХК Хятад талын худалдан авагчдад хүргэх бүтээгдэхүүн хойшлох болсон тул үйлчлүүлэгчдэдээ гэрээний дагуу баяжмал нийлүүлэхэд давагдашгүй хүчин зүйл үүссэн хэмээн мэдэгдлээ.

Мэдэгдэлд “Нийлүүлэлтийг аль болох богино хугацаанд сэргээхэд чиглэсэн БНХАУ-ын удирдлагуудтай хамтран ажиллаж буй Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг компани дэмжин ажиллаж байна.” гэжээ. 

Түүнчлэн ажилчдаас хоёр тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор уурхайн талбар дээр ажиллаж буй ажилчдыг шинжилгээнд хамруулаад байгаа бөгөөд нийт 9726 PCR шинжилгээг авч дууссан бөгөөд бүх хариу сөрөг гарсан байна. 

Ил уурхай, баяжуулах үйлдвэр, савлалт тасралтгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа боловч газар дээр нь ажиллагсдын аюулгүй байдлыг хангах үүднээс шинжилгээ х хийж байх хугацаанд далд уурхайн ажлыг зогсоожээ.

Цаашилбал, Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор компани холбогдох эрсдэлийг бууруулах зорилгоор гэнэтийн төлөвлөгөө боловсруулж байгаа аж.

Компани нь нөхцөл байдалд хяналт тавьж, Оюу Толгойн ашиглалт, далд ажилд үзүүлэх аливаа нөлөөллийг үнэлж, зохих ёсоор нь зах зээлийг шинэчлэх болно.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine