Компани - Эрдэнэс Тавантолгой ХК

ЭТТ төгрөгийн бондын хүү 10 хувь, ам.долларынх 6.8 хувь байна

Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн хэрэгсэл гаргахаар тусгагдсан. 

Дээрх шийдвэрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам долларын нийт 20.0 сая ширхэг хүртэлх өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус компани нь өрийн хэрэгслээ энэ онд багтаан гурван үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2.0 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн юм.

Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн үр ашигтай томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх юм. 

Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компани болох “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс анхлан нээлттэй өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгон гаргаж, дотоодын хөрөнгийн зах зээлд нөлөөлөхүйц өндөр дүнгээр санхүүжилт татан төвлөрүүлэхээр зорьж буй анхны тохиолдол энэ. 

 

Бондын товч танилцуулга

Үнэт цаас гаргагч

“Эрдэнэс-Тавантолгой” Хаалттай ХК

Үнэт цаасны төрөл

Өрийн хэрэгсэл

Үнэт цаасны арилжаа

Нийтэд нээлттэй санал болгох

Нэгжийн нэрлэсэн үнэ

Төгрөгийн бонд: 100,000 төгрөг

Долларын бонд: 100 доллар

Нийт тоо ширхэг

20,000,000 ширхэг хүртэлх

Нийт үнийн дүн /хүртэлх/

2,000,000,000,000 төгрөг хүртэлх /төгрөг, ам.доллар хосолсон/

Жилийн хүү

Төгрөг: 10%

Ам.доллар: 6.8%

Хүү төлөх хугацаа

Хагас жил тутам

Хугацаа

24-36 сар

Эргүүлэн авах нөхцөл

Хугацаанаас өмнө эргэн дуудах нөхцөлтэй

Үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацаа хэтрэлт

Хүү төлөх өдрөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд хүүгийн төлбөрөөс 0.02%-р алданги нэмж тооцон хүүг алдангийн хамт Үнэт цаас эзэмшигчид төлнө

Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт

Бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх

Баталгаа

Борлуулалтын орлого

Арилжаалах зах зээл

Монголын хөрөнгийн бирж ТӨХК

Хадгаламж, бүртгэл төлбөр тооцоо

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК

Андеррайтер

Тэргүүлэх андеррайтер: БиДиСЕК ҮЦК ХК

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine