Үйл явдал

Бодлогын хүүг хэвээр хадгалахаар болов

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Бодлогын хүү 6 хувьтай тэнцэж буй.

Улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс буюу инфляц 2.6 хувьтай байна. Инфляц нэмэгдэх эрсдэл өндөр байна гэж Мөнгөний бодлогын хороо үзжээ. Эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр Засгийн газар хэрэгжүүлэхээр болсон.

Оны хоёрдугаар улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийн урт хугацаат санхүүжилт олгохоор болсноо төв банк өнөөдөр мэдэгдлээ.

Уг санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ болон 200-гаас дээш тооны ажилтантай худалдааны салбарын аж ахуйн нэгжүүдэд олгохоор шийдвэрлэжээ. 

2020 оны эцэст эдийн засагт 5.3 хувиар агшиж, 60 гаруй мянган ажлын байр хумигдсан. Он гарснаас хойш хэсэгчилсэн болон нийтийг хамарсан хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэх үйл явц удааширч буй. Нааштай үзүүлэлт гэвэл 2021 оны эхний хоёр сард экспорт 73 хувиар өссөн дүнтэй гарчээ. 

Цар тахлын дэгдэлт нийслэл болон орон нутгийн хэмжээнд өндөр байгаа учраас дахин хөл хорио тогтоох эсэх асуудал УОК, Засгийн газрын түвшинд хүчтэй яригдаж байна.  Хэрэв хөл хорио тогтоосон тохиолдолд эдийн засгийн идэвхжил саарч болзошгүй юм. 

 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine