Үйл явдал

Мэргэшсэн мэргэжилтний эрх олгох ТББ-аар "Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл" шалгарчээ

Уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтний эрх олгох төрийн бус байгууллагын сонгон шалгаруулалтад "Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл" шалгарчээ. Тус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулахаар болсноо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам албан ёсоор зарлалаа. 

Төрийн бус байгууллагын сонгон шалгаруулалтыг энэ сарын 12-нд зохион байгуулжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 31-нд баталсан журмаар дахин шинээр төрийн бус байгууллагыг тодруулах шаардлагатай болсон юм. 

"Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл" нь зөвлөгөө, мэдээлэл өгөх, шинэ техник технологи нэвтрүүлэх, уулзалт, хурал, сургалт зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлээр Улсын бүртгэлд бүртгүүлжээ

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine