Үйл явдал

Мөнгөний бодлогын хороо энэ 7 хоногт хуралдана

Мөнгөний бодлогын хороо хуваарь ёсоор энэ долоо хоногт хуралдах товтой байна. Үүгээр бодлогын хүүг хэлэлцэх юм.

Тус хороо оны өмнө ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргаж байсан. Мөн уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулж оны эхний улиралд 250 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон. Тэгвэл энэ удаагийн хурлаар эдийн засгийг сэргээх 10 их наяд хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бодлогын хүүг өөрчлөх эсэх нь олны анхаарал татаж байна.

Төв банкны бодлогын хүү 6 хувьтай тэнцэж буй. Улсын хэмжээнд инфляц 2.6 хувьтай байна. Энэ нь бодлогын хүүг бууруулах үндэслэл болж байгаа юм. Он гарснаас хойш төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтвортой хэвээр байна. 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine