Үйл явдал

Гашуунсухайт боомтод жолооч нарыг вакцинжуулж эхэллээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж буй экспортын тээврийн жолооч нарыг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхлээд байна. Өмнөговь аймгийн хэмжээнд эхний ээлжинд вакцинд хамрагдах зорилтот 13 мянган хүний 11860 нь уул уурхайн салбарын ажилтнууд болон нүүрс тээврийн 157 компанийн жолооч нар аж. Мөн Шивээхүрэн боомтод гурван цэгээр дамжуулан вакцин хийхээр болжээ. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа аж. Тэрбээр "Юун түрүүнд эдийн засгийн чухал ач холбогдолтой экспортын тээврийн жолоочдыг вакцинжуулалтад хамруулж байна. Бусад боомтоос хамгийн түрүүнд Гашуунсухайт боомтод эхэлж байна. Уг боомтоор нүүрс, зэсийн баяжмалын хамгийн их экспорт гардаг. Эхний ээлжинд богинын тээврийн жолооч нарыг хамруулна. Уртын тээврийн жолоочдыг дараа нь хамруулна. Өдөрт 500 хүнийг вакцинжуулах боломжтой байгаа. Оюутолгойд халдварын нэг тохиолдол батлагдсанаар хилээр нэвтрэх экспортын тээврийн машины тоо огцом буурсан. Тээвэрчдээ вакцинжуулж, экспортоо хэвийн үргэлжлүүлэх талаар Хятадын талтай ярилцаж байгаа" хэмээн мэдээлсэн юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine