Түүхий эд

"Ковид-19"-ийн тархалтаас үүдэн БНХАУ Монголоос авах нүүрсээ хязгаарлаж магадгүй

Монгол Улсад коронавирусийн халдвар эрчтэй нэмэгдэж эхэлсэн тул БНХАУ манай улсын нүүрс тээврийн машины тоог хязгаарлаж магадгүй гэж Хятадын sxcoal цахим хуудас мэдээллээ. 

Ялангуяа, Гашуунсухайт боомтын Цагаанхад суурьшлын бүсээс 70 км-ийн зайд орших "Оюутолгой" ордод коронавирусийн халдвар илэрсэн тул БНХАУ-ын тал ийнхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хяналт шалгалтаа чангатгаж эхэлжээ.

Энэ хүрээнд зарим зохицуулалтыг нэмсэн бөгөөд нүүрс тээврийн ачааны автомашинаас ердөө нэг жолооч Хятадын хил нэвтэрнэ. Мөн тээврийн жолооч нар коронавирусийн шинжилгээний сөрөг гэсэн хариутай байх ёстой гэсэн шаардлага тавьсан гэж эх сурвалж мэдээлж байна.

Ийнхүү хил гаалийн хяналт шалгалт чангарснаас үүдэн Хятадын хил нэвтрэх нүүрсний машины тоо өдөрт дунджаар 200 болтол буурах төлөвтэй байна.

Өмнөговь аймгаас мэдээлснээр сүүлийн хоёр сард өдөрт дунджаар нүүрсний 400-450 автомашин хил гарч байсан юм. 

 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine