Зах зээл

Хятадын нүүрс олборлолт өсөж, импорт огцом буурав

Хятад улс эхний хоёр сард 617.6 сая тонн түүхий нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн дүн хэмээн Үндэсний статистикийн хорооноос нь мэдээллээ. Засгийн газраас эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлагын дагуу Цагаан сарын баярын үеэр нүүрсний уурхайнуудыг хагас болон бүтэн цагаар ажиллуулсан нь гарц өсөхөд гол нөлөө үзүүлжээ. 

Мөн нэгдүгээр сарын эхээр бий болсон эрэлтийн өсөлтийг даган Хятадын дотоодын түүхий нүүрсний гарц өсөж байгааг шинжээчид онцолж байна. 
Дотоодын олборлолт нэмэгдэхийн хэрээр гаднаас авах нүүрсний хэмжээ буурч байгаа аж. Эхний хоёр сард Хятадын нүүрсний импорт 40 хувиар буурч, 41.1 сая тонн болсныг Гаалийн Ерөнхий газраас мэдээлсэн байна. Өнгөрсөн оны мөн үед 68 сая тонн нүүрс импортолж байсан бол өнгөрсөн 12 дугаар сард гэхэд 39.1 сая тонн нүүрс импортолж байжээ. 

Хятадын үндэсний нүүрсний ассоциацаас энэ жил нүүрсний импорт ойролцоогоор 3 сая тонноор хэлбэлзэж, тогтвортой байх болно хэмээн мэдэгдсэн юм. 2020 онд тус улсын нүүрсний импорт 304 сая тонн болж 1.5 хувиар өссөн юм 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine