Засгийн газартай хийж буй хэлцлээ ширээний ард үргэлжлүүлэхээр "Рио Тинто" компани төлөөлөгчдөө Улаанбаатар руу илгээхээр болжээ.
Хэрэв энэ үеэр хэлэлцээрийг эцэслэж чадвал гүний уурхайн бүтээн байгуулалтыг оны сүүлээр дахин эхлүүлэх боломжтой болно гэж шинжээчид харж буй.
Засгийн газар болон "Рио Тинто" компанийн хооронд тохиролцоонд хүрэх шаардлагатай хэд хэдэн бүлэг асуудал багтаж буй. Тухайлбал, хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, Гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах эсэх, татварын маргаан, Тавантолгойн цахилгаан станцыг барих зэрэг багтана.
2019 © Asia Mining Magazine