Бодлого

Хятадын зэсийн импорт он гарсаар 4.7 хувиар өслөө

БНХАУ-ын зэсийн импорт 2021 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.7 хувиар дээшилснийг тус улсын гаалийн байгууллагаас мэдээллээ. Энэ өсөлт нь Хятадын металлын эрэлт өндөр байгааг илтгэж байна гэж шинжээчид үзэж байна. 

2021 оны нэг болон хоёрдугаар сард нийт тус улсын боловсруулаагүй зэсийн импорт 884 мянган тоннд хүрчээ. 

Он гарсаар БНХАУ-д “Ковид-19” вирусийн тархалт ялимгүй нэмэгдэж, зарим бүс нутагт хязгаарлалт тавиад байгаа. Энэ нь тус улсын зэсийн импортын өсөлт таамаглаж байснаас удаашрахад хүргэсэн байна. 

Харин Хятадын хагас боловсруулсан зэсийн хүдрийн импорт өнгөрсөн хоёр сарын хугацаанд 3.79 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өссөн байна.

Зэсийн голлох нийлүүлэгчдийн нэг Чилийн экспорт энэ хугацаанд огцом өсөж, түүхий эдийн үнийн өсөлтөөс үүдэн тээврийн зардал нь нэмэгджээ.

Зөвхөн өнгөрсөн сард гэхэд тус улсын зэсийн экспортын орлого 65 хувиар огцом өсжээ. Ингэснээр зэсийн экспортын орлого нь 3.8 тэрбум ам.долларт хүрсэн гэж Чилийн Төв банкнаас мэдээллээ.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine