Компани

“Эрдэнэс-Тавантолгой” ХК бонд гаргах хүсэлтээ МХБ-д хүргүүлэв

“Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёр их наяд хүртэлх төгрөгийн болон ам.долларын бонд гаргах хүсэлтээ Монголын хөрөнгийн биржид хүргүүллээ. Уг санхүүжилтээр тус компани  стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аж. 

Энэхүү арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас санхүүжилтийн газрын дарга С.Ашидмөнх, уг бондын тэргүүлэх андеррайтер “БиДиСЕК” ҮЦК ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн, андеррайтер “ЭмАйСиСи” ҮЦК-ийн захирал С.Гантулга, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай нар оролцлоо.

Уг хүсэлтийг Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо хянаж, холбогдох зөвшөөрөл гарснаар арилжааны захиалга эхэлнэ.

Бондын арилжаа эхэлж, төлөвлөсөн бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийснээр 2021-2025 онд 186.1 сая тонн нүүрс олборлож, 172.6 сая тонн нүүрс борлуулна. Үр дүнд нь нийт 10.7 тэрбум ам.долларын орлого олж, 3.6 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллах юм. Улсын төсөвт 2.4 тэрбум ам.доллар төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine