Түүхий эд

Никелийн ханш огцом буурав

Лондоны металлын биржид никелийн ханш энэ долоо хоногт наймаас дээш хувиар буурлаа.

Олон улсын зах зээл дэх никелийн нийлүүлэлтийн хомсдол буурах хандлага ажиглагдаж эхэлсэн нь ханшид ийнхүү нөлөөлжээ.

Лондоны металлын биржид гурван сарын хугацаатай никелийн ханш 8.5 хувиар буурч, тонн нь 15,945 ам.доллар болсон нь 2016 оны арванхоёрдугаар сараас хойших нэг өдрийн хамгийн огцом уналтад тооцогдож байна.

Гэхдээ өнгөрсөн долоо хоногт никелийн ханш огцом өссөн. Тодруулбал, тус түүхий эдийн ханш 19,689 ам.долларт хүрсэн нь 2014 оны есдүгээр сараас хойших дээд цэг болсон юм.  

Энэ долоо хоногт Fitch Solutions түүхий эдийн зах зээлийн ханшийн төлөвийг танилцуулсан. Тус байгууллагын тооцоогоор энэ онд никелийн олборлолт жилийн дүнгээр 8.3 хувь өсөх төлөвтэй байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine