Компани

"Туркойз Хилл Ресурс"-ын Гүйцэтгэх захирал ажлаа өгнө

"Туркойз Хилл Ресурс" компанийн Гүйцэтгэх захирал Ulf Quellmann ирэх тавдугаар сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа тус компанийг орхих шийдвэр гаргасныг мэдэгдлээ. Учир нь дахин сонгуульд түүний эсрэг санал өгнө гэж толгой компани болох Rio Tinto компаниас мэдэгдсэн байна.

Компанийн удирдах зөвлөлөөс Steeve Thibeault түр гүйцэтгэх захирлаар томилогдсон гэж мэдэгдэв. Түүнчлэн "Туркойз Хилл Ресурс"-ын ТУЗ  "РиоТинто" компанитай Монгол дахь зэс-алтны уурхайн Оюутолгойн гүний уурхайн  санхүүжилтийн төлөвлөгөөний талаар "компанийн ашиг сонирхолд нийцсэн" хэлэлцээрийг үргэлжлүүлэх болно гэдгийг тэмдэглэжээ.

Ulf Quellmann нь "Рио Тинто"-гийн Зэс Очир эрдэнийн группын санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад 2018 онд "Туркойз Хилл Ресурс"-ын Гүйцэтгэх захиралаар томилогдож байсан юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine