Түүхий эд

Anglo American 18-20 сая тонн коксжих нүүрс олборлох зорилт тавилаа

Дэлхийн уул уурхайн салбарын гигантуудын нэг Anglo American компанийн орлого 2020 онд гурван хувиар өсөж, 30.9 тэрбум ам.долларт хүрчээ. Тус компани 2020 оны үйл ажиллагаанаасаа хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 0.72 ам.долларын ногдол ашиг олгохоор болжээ. 

Компанийн коксжих нүүрсний олборлолт өнгөрсөн онд жилийн дүнгээр 26 хувиар буурч, 19.6 сая тоннд хүрсэн. Мөн энэ төрлийн нүүрсний борлуулалт ч 25 хувиар буурсан байна. 

БНХАУ-аас Австралид тавьсан импортын хориг болон тус компанийн нүүрсний зарим уурхайд осол гарсан нь олборлолтод нөлөөлжээ.

Энэ онд тус компани 18-20 сая тонн коксжих нүүрс олборлох зорилт тавьсан байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine