Компани

"Рио Тинто"-гийн ТУЗ-ийн дарга ажлаа өгнө

Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон ирэх оноос үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө гэдгээ мэдэгдлээ. 

ТУЗ-ийн хараат бус гишүүн Сэм Лайдлоу энэ талаар “Саймоны шийдвэр ТУЗ-ийн хурлаар хүлээн авч, шинээр томилогдсон гүйцэтгэх удирдлагын багт тогтвортой байдлын хувьд чухал үеийг өнгөртөл буюу 2022 оны жил тутмын уулзалт хүртэл хүлээх шийдвэр гаргасан. Энэ нь мөн шинэ ТУЗ-ийн дарга болон, гол гишүүдийг томилох ажлыг эмх цэгцтэй явуулах боломжийг олгоно. ТУЗ-ийн зүгээс Рио Тинто компанийн өмнө сорилтууд тулгарсан цаг үед өөрийн манлайллаа харуулж, гүйцэтгэсэн үүргийнх нь төлөө Саймонд талархаж байна” гэжээ. 

Харин Саймон Томпсон хэлсэн үгэндээ “Миний хувьд 2020 онд “Ковид-19” цар тахлыг сөрсөн арга хэмжээ амжилттай хэрэгжүүлсэн, хоёр дахь жилдээ аваар осолгүй ажилласан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг онцгой ахиц гаргасан, хувьцаа эзэмшигчдэдээ ахиу ногдол ашиг тараасан гэх мэт Рио Тинтогийн хүрсэн амжилтаар бахархаж байгаа. Гэсэн хэдий ч эдгээр амжилт Жуукан хөндийн ослын сүүдэрт дарагдсан явдалд ТУЗ-ийн даргын хувиар энэ эмгэнэлт явдалд хүргэсэн алдаануудад эцсийн хариуцлагыг би хүлээнэ.” хэмээжээ. 

Түүнчлэн, ТУЗ-ийн гишүүн Майкл Лестрэнж (Michael L’Estrange) энэ оны жил тутмын уулзалтын дараагаар тэтгэвэртээ гарахаар болжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine