Хятадын эрчим хүчинд эзлэх нүүрсний хэмжээ 2017-2020 онд 3.4 хувиар буурчээ

БНХАУ-ын нийт эрчим хүчний хэрэглээнд эзэлж буй нүүрсний хэмжээ 2017 онд 60.4 хувьтай байсан бол 2020 оны эцсийн байдлаар 57 хувь болж, 3.4 хувиар багассан байна.

Харин энэ хугацаанд нар, салх зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн эзлэх хувь хоёр хувиар тэлсэн байна. Ингэснээр Хятадын эрчим хүчний системийн 15.8 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байгаа аж. Энэ тоо 2017 онд 13.8 хувьтай байжээ. 

БНХАУ эрчим хүчний систем дэх нүүрсний хэрэглээгээ алгуур хумьж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн эзлэх хувийг ийнхүү нэмэгдүүлсээр байна. 

Ирэх сард батлагдах Хятад улсын 14 дахь таван жилийн төлөвлөгөөнд ч байгаль орчинд хохирол, бохирдол багатай сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого тусгагдаад буй. Үүнээс үзэхэд ирэх жилүүдэд нүүрсэнд тулгуурласан эрчим хүчний эх үүсэврийн хэрэглээ улам буурах хандлагатай байна.

Тус улс ирэх 2025 он хүртэл томоохон 337 хотын орчны хохирол, ялангуяа агаар дахь РМ2.5-ын ялгарлыг 10 хувиар бууруулах зорилт тавьжээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine