Түүхий эд

Хятадын гангийн импорт 2020 онд 150 хувиар өсжээ

Гангийн зах зээлийн гол хэрэглэгчдийн нэг болох БНХАУ-ын гангийн импорт өнгөрсөн онд 150 хувиар дээшилж, 38.5 сая тоннд хүрсэн гэж тус улсын гаалийн байгууллага мэдээллээ. 

Хятадын Засгийн газар Ковид-19 цар тахалд хүчтэй өртсөн эдийн засгаа дэмжихийн тулд өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас эхлэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлсэн нь гангийн эрэлтийг ийнхүү дэмжсэн байна. 

Вьетнам улсаас Хятадыг чиглэсэн гангийн нийлүүлэлт өнгөрсөн онд ес дахин нэмэгдэж, 3.3 сая тоннд хүрсэн байна. Харин Энэтхэгийнх 15 дахин өсөж, 5.08 сая тонн болжээ. 

Хятадын импорт ийн өссөнөөс үүдэн Энэтхэгийн ган үйлдвэрлэгчдийн ашиг ч дээшилсэн байна. Тухайлбал, 2020 оны гуравдугаар улиралд дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн алдагдал хүлээж байсан Энэтхэгийн Tata Steel компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 540 сая ам.долларын цэвэр ашиг олжээ.  

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine