Эдийн засаг

27.1 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоожээ

Татварын мэдээллээ ирүүлсэн аж ахуйн нэгжийн тоо ил боллоо. 2019 онд 61.6 мянган ажил олгогч аж ахуйн нэгж тайлан мэдүүлж байсан бол 2020 оны сүүлийн улиралд 34.5 мянга болж буурсан байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахин аж ахуйн нэгжийн тоо хумигджээ. Үүнд X тайлан ирүүлснийг нь хасаж тооцжээ.

Эдийн засаг 2020 онд 5.3 хувиар агшиж, олон удаагийн үр дүн тааруу хөл хорио, үүнийг дагаж гарсан хүнд суртлын уршгаар 2020 онд 27.1 мянган компанийн үйл ажиллагаа зогсжээ. 

Эргэн сануулахад, 2020 оны хоёрдугаар улиралд нийт 104.1 мянган компани татварын тайлан ирүүлж байсан. Үүний 56.1 мянга буюу 61 хувь нь X тайлан, 48 мянга буюу 39 хувь нь тайлангаа ирүүлж байв. Эдийн засаг, бизнесийн орчин давхар хөл хорионд өртсөнийг дээрх үзүүлэлтээс харж болох юм.

Засгийн газар эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо олон нийтэд зарлаад удаагүй байна. Уг хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт хүсэх аж ахуйн нэгж татварын өргүй, X тайлан гаргаагүй байх ёстой гэсэн шаардлага тавьж буй. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine