Зах зээл

Сар шинийн баяраас үүдэн БНХАУ-ын үйлдвэрлэл саарчээ

БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын идэвхжил Хятадын уламжлалт сар шинийн баяр тохиосон хоёрдугаар сард саарлаа.

Энэ оны нэгдүгээр сард 51.3 нэгжид хүрээд байсан тус улсын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерүүдийн индекс өнгөрсөн сард 0.7 нэгжээр буурч, 50.6 нэгж болсон гэж Хятадын статистикийн товчооноос мэдээлэв.

Гэхдээ урд хөршийн үйлдвэрлэлийн салбарын гол индикатор болдог тус индекс 2020 оны хоёрдугаар сараас хойш өсөлтийн бүс буюу 50 нэгжээс дээгүүр хадгалагдаж байгаа юм. 
Хятадын уламжлалт сар шинийн баярын албан ёсны амралт хоёрдугаар сарын 11-17-ны хооронд тохиож, дийлэнх үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд хаажээ. 

БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн онд жилийн дүнгээр 2.3 хувиар өссөн. Энэ онд тус улсын ДНБ-ий өсөлт 8-9 хувиар хэмжигдэнэ гэж шинжээчид таамаглаж байна. 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine