Үйл явдал

Мэргэшсэн мэргэжилтний эрх олгох төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулна

Геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд мэргэшсэн мэргэжилтний эрх олгох төрийн бус байгууллагын сонгон шалгаруулалт эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 31-нд баталсан журмаар дахин шинээр төрийн бус байгууллагыг тодруулах шаардлагатай болжээ. Үүнтэй холбогдуулан Сонгон шалгаруулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Б.Дашбатаас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Шалгаруулалт мэргэжлийн бүх холбоо, төрийн бус байгууллагын өмнө нээлттэй. Шинэ журам гарсан тул үүний дагуу шинээр сонгон шалгаруулж байгаа. Өмнөх төрийн бус байгууллагын хувьд уул уурхай, геологи гэсэн хоёр чиг үүргийг ижил түвшинд авч чадахгүй, нэг салбар нь орхигдож байсан. Тиймээс хоёр чиглэлээ мэддэг байгуулага сонгохоор болсон. Сонгон шалгаруулалтад оролцогчоос ямар нэг төлбөр, хураамж авахгүй, хөрөнгийн барьцаа, баталгаа шаардахгүй" гэв.

Сонгон шалгаруулалтад орох геологи болон уул уурхайн мэргэжлийн төрийн бус байгууллагуудын материалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Сонгон шалгаруулах ажлын хэсэг”  энэ сарын 11 хүртэл хүлээн авах аж. 

Баталсан журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны www.mmhi.gov.mnцахим хуудас болон Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн www.legalinfo.mn цахим хуудаст байршуулжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine