Үйл явдал

PCR шинжилгээний гурав дахь лабораторийг хүлээлгэн өглөө

 Рио Тинто группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн PCR шинжилгээний гурав дахь цогц лабораторийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.

“Замын-Үүд боомт болон хил орчмын бүсэд гадаад худалдааны эргэлт тасралтгүй хэвийн явагдах нь цар тахлын энэ цаг үед туйлаас чухал байна. Тиймээс энд ажиллаж амьдардаг иргэд, тэр дундаа цар тахлын үед нийт ачаа тээврийг хэвийн үргэлжлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа 1000 гаруй жолоочийг нэн тэргүүнд шинжилгээнд тогтмол хамруулах, ЗамынҮүдийн нэгдсэн эмнэлэгийн оношилгоо, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд Рио Тинто болон НҮБ-ын Хүн амын сангийн энэхүү төсөл нь цагаа олсон тусламж болж чадлаа” хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэллээ.

“Рио Тинто группийн буцалтгүй тусламжаар НҮБ-ын Хүн амын сан, Оюу Толгой ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд олгож буй лабораторийн тоног төхөөрөмж нь зөвхөн коронавирусын шинжилгээнд ашиглагдаад зогсохгүй, үүсгэгч нь тодорхойгүй бүх төрлийн вирусыг оношлох, энэ дундаа томуу, томуу төстөвчин, антибиотикт тэсвэртэй сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин, элэгний В, С вирусийн оношилгоо гээд бүх төрлийн халдварт өвчнийг эрт илрүүлэн оношлоход чухал үүрэгтэй” гэж Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава мэдээллээ.

“Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд дан ганц лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг олгоод зогсохгүй, эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэсэн. Мөн Дорноговь аймгийн Сайншанд хотын нэгдсэн эмнэлэгээр дамжуулан хил орчмын таван сумдад зайнаас оношилгоо, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх 20 багцыг гардуулан өглөө.

Төслийн багийнхан Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд дөрөв дэх лабораторийн тоног төхөөрөмжийг удахгүй хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine