Эдийн засаг

Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна

Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгө, үүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа нь урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй, баталгаагүй тул анхаарал болгоомжтой хандаж, хэрэв хөрөнгө оруулсан тохиолдолд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг иргэн та өөрөө хариуцахыг  албан ёсоор анхааруулж байна.

Мэдэгдэлд "Сүүлийн жилүүдэд технологийн хурдацтай хөгжил дэвшил хүн төрөлхтний амьдралыг хөнгөвчилж, томоохон хувьслыг авчирсан. Дэвшилтэт технологийн үр нөлөө уламжлалт санхүүгийн салбарыг өөрчилж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, түргэн шуурхай, амар хялбар аргаар санхүүгийн үйлчилгээг орон зайнаас үл хамаарч үзүүлэх боломжийг бий болгож, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх томоохон хөшүүрэг болоод байна" хэмээн өгүүлжээ. 

Дэлхий дахинаа санхүүгийн үйлчилгээг олон төрлийн технологид үндэслэн авах боломжтой болсон бөгөөд уламжлалт хэлбэр буюу дундын зуучлагчгүй үйлчилгээ үзүүлэх хязгааргүй боломжийг блокчэйн технологи бий болгосон.

Гэхдээ энэхүү технологийн шинэчлэл, инноваци нь гэмт хэргийн золиос болох, хууль бус үйл ажиллагаанд ашиглуулах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй. Иймээс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас “Виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх” зааврыг баталж, стандартыг тогтоосон.

Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд дээрх заавар, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа хэвшүүлж ажиллаж байгаа аж. 

Олон улсад санхүүгийн зохицуулагч байгууллагууд виртуал хөрөнгийн үйлчилгээ, криптовалюттай холбоотой эрсдэлийн талаар ард иргэдэд мөн анхааруулсаар байна.



Сэтгэгдэлүүд
  • bitcoin god
  • [64.119.16.181]
  • 2021-03-04 07:42

turuulj ochson ni hojino odoo ungursuun tosnii unetei tentsej / tentseh gj bga shu sain bodooroi

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine