Эдийн засаг

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наяд төгрөгт хүрэв

Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн арилжаагаар 42 компанийн 4.25 сая ширхэг хувьцаа арилжлаа. Энэ өдөр 23 компанийн хувьцааны ханш өсөж, дөрвөн компанийнх тогтвортой байв. 

Үүнээс "Ард кредит" болон "ЛэндМН ББСБ" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлт үзүүллээ. Харин "Техник импорт" компанийн хувьцаа хамгийн их уналттай байв. Тус компанийн хувьцааны ханш 14 хувиар суларчээ. 

ТОП 20 индекс 5.25 хувиар өсөж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наяд төгрөг боллоо. Энэ нь 2011 оны 3 сараас хойших хамгийн дээд үзүүлэлт болж байна. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine