Үйл явдал

"Рио Тинто"-той хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсэг хуралдав

"Оюутолгой" төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсэг Төрийн ордонд хуралдаж байна. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, цаашид анхаарах асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.

Ажлын хэсэг ирэх сарын дундуур хэлэлцээтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна. 

Эргэн сануулахад, өмнөх хоёр талын уулзалтад "Рио Тинто"-г төлөөлж тус компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд болон "Рио Тинто Монгол" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Мөнхсүх нар цахимаар оролцож байсан.

"Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-той компанитай хийж буй Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээр үргэлжилж байна. 

 

 

.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine