Эдийн засаг - арилжаа

Компаниуд энэ онд нийт 78 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ногдол ашгийн мэдээллээ танилцуулж эхэлсэн. 2019 онд 34 хувьцаат компани 112.1 тэрбум төгрөг, 2020 онд 35 компани 132.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг тус тус олгохоор шийдвэрлэж байсан.

Харин энэ онд 25 компани нийт 78 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлэжээ. 2020 онтой харьцуулахад, ногдол ашгийн хэмжээ хоёр дахин буурчээ. 

Компанийн тухай хуулийн дагуу хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр зохицуулсан.

Хуулиар тогтоосон дээрх хугацаа энэ сарын 20-ны өдрөөр дуусгавар болоод байна. Хувьцаат компаниуд журмын дагуу ногдол ашгаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан тараах юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine