Гадаад валютын ээлжит дуудлага өнөөдөр болж, үүгээр банкууд найман сая ам.доллар худалдан авах, 18 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн байна.
Монголбанк дээрх саналуудыг ялгаатай ханшаар 100 хувь биелүүлжээ. Манай улсын гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.доллар давсан бол 2020 оны эцэст төлбөрийн тэнцэл 750 сая ам.долларын ашигтай гарсан.
Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2849.69 төгрөгтэй тэнцжээ.
2019 © Asia Mining Magazine