Үйл явдал

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийг сэргээх төлөвлөгөө хэрэгжих нөхцөл бүрдлээ

Хөл хорио өнөөдрөөр дуусгавар болж, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагын 95 хувь нь үүд хаалгаа нээв. Хүмүүс ажилдаа явж, урьдын хэвийн горим руу шилжин орлоо. Энэ өдөр вакцинжуулалт албан ёсоор эхэлж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын эхний тунг өнөөдөр хийлгэв. Монгол Улс БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган тун AstraZeneca вакциныг даваа гарагт хүлээн авсан.

Вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид эхний ээлжид хамрагдах юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өвчний тархалтыг хумьж, вакцинжуулалт эхлүүлэх, эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх төлөвлөгөө хэрэгжих суурь нөхцөл бүрдлээ" хэмээн тодотгов. 

 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine