Компани

Уул уурхайн компаниудыг түргэвчилсэн оношлуурын захиалга өгөхийг хүсэв

Уурхайн ээлжинд гарах ажилчдын PCR шинжилгээний хариу богино хугацаанд гарахгүй байгаа. Тиймээс шинжилгээнд хамрагдсан ажилчид шинжилгээний хариуг гартал гэрийн нөхцөлд тусгаарлагдаж буй. Гэвч энэ хугацаанд бусадтай харилцах магадлал өндөр байна гэж үзсэн. Тиймээс ихэнх уурхайнууд шинжилгээний хариу нь сөрөг гарсан ажилчдыг тээвэрлэх унаанд суухад түргэвчилсэн оношлуураар дахин шинжилгээ авч нягталж байна. 

Цаашид уул уурхайн ажилчдын ээлжийг 14-21 хоногийн давтамжтайгаар солих тул аж ахуйн нэгжүүдээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтэй түргэвчилсэн оношлуурыг нэгдсэн журмаар нийлүүлэх хүсэлтийг ирүүлжээ. Энэ дагуу Эрүүл мэндийн яаманд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хүсэлтийг уламжилж, нэгдсэн зохион байгуулалтаар хамтран түргэвчилсэн оношлуур нийлүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Аж ахуй нэгжүүд хэдэн ширхэг түргэвчилсэн оношлуур авах хүсэлтээ өнөөдөр Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны шуурхай штабт хүргүүлжээ. 

Өмнө нь уул уурхайн 19 томоохон компаниудын хүсэлт, захиалгын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Эрүүл мэндийн яамтай хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөлтэй, Солонгос улсад үйлдвэрлэсэн 93195 түргэвчилсэн оношлуурыг 2020 оны 12 дугаар сард нийлүүлж байсан.

Уурхайнууд болон тэдгээрийн туслан гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид, тээвэрлэгчид, харуул хамгаалалтын гэрээт аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ээлж солилтыг нэгдсэн зохион байгуулалтаар зохион байгуулж буй. 

  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine