Эдийн засаг - Төсөв-2020

Өнгөрсөн онд эрдэс баялгийн салбарын төсвийн орлого 99 тэрбум төгрөгөөр тасалджээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 10,402 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,638 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар буурсан байна.

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 25.7 хувийг бүрдүүлж байна.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,673.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 246.6 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар буурсан байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал:

➢ Уул уурхайн салбараас 2,522.9 тэрбум төгрөг буюу 24.3 хувь,
➢ Газрын тосны салбараас 102.8 тэрбум төгрөг буюу 1.0 хувь,
➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 32.7 тэрбум төгрөг буюу 0.3 хувь,
➢ Бусад орлого 14.9 тэрбум төгрөг буюу 0.1 хувь

2020 оны эхний 12 сарын гүйцэтгэлээр улсын төсөвт 2,522.9 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

➢ Зэс 1,122.5 тэрбум төгрөг,
➢ Нүүрс 984.1 тэрбум төгрөг,
➢ Алт 174.0 тэрбум төгрөг,
➢ Төмөр 90.3 тэрбум төгрөг,
➢ Бусад ашигт малтмал 74.5 тэрбум төгрөг,
➢ Хайлуур жонш 43.3 тэрбум төгрөг,
➢ Цайр 34.2 тэрбум төгрөг.

Дээрхээс үзэхэд, өмнөх оны мөн үетэй харьцуулбал төмрийн хүдрийн орлого 65 тэрбум (3.6 дахин), алтны орлого 57.1 тэрбум (48.9 хувиар), зэсийн орлого 32.4 тэрбум (3 хувиар), хайлуур жоншны орлого 8.5 тэрбум төгрөгөөр (24.3 хувиар) тус тус өссөн байна. 

Харин нүүрсний төсөвт төвлөрүүлсэн орлого 226.5 тэрбум төгрөг (18.7 хувиар), цайрын орлого 32 тэрбум төгрөгөөр (48.3 хувиар) буурсан нь уул уурхайн салбарын төсвийн орлого 3.8 хувиар буюу 98.6 тэрбум төгрөгөөр тасалдахад голлон нөлөөлжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine