Компани

BHP санхүүгийн жилийн эхний хагаст $5.1 тэрбумын ногдол ашиг олгоно

Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болох BHP компани 2021 оны санхүүгийн жилийн эхний хагаст 5.1 тэрбум ам.долларын ногдол ашиг олгохоор болжээ.

Тус компанийн ашиг өнгөрсөн арванхоёрдугаар сараар дуусгавар болсон 2021 оны эхний хагас жилд 16 хувиар өсөж, сүүлийн долоон жилийн дээд цэгт хүрсэн байна.

Хятадын эрэлт нэмэгдэж буй нь төмрийн хүдрийн үнийг дэмжиж, 2020 онд 70 хувиар чангарахад нөлөөлсөн нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлжээ. 

BHP эрсдэл өндөртэй шинэ төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээс илүү хөрөнгө оруулагчиддаа бэлэн мөнгө тараахыг илүүд үзэж байна гэж шинжээчид дүгнэлээ.  Тус компани өнгөрсөн оны эхний хагас жилд нэгж хувьцаандаа 65 центийн ногдол ашиг олгож байсан бол энэ онд 1.01 ам.доллар олгох аж. 

Дашрамд дурдахад, тус компанийн 2021 оны санхүүгийн жил нь ирэх зургадугаар сараас эцэслэх юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine