Эдийн засаг

Эдийн засаг 2020 онд 5.3 хувиар агшлаа

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны ДНБ-ий урьдчилсан гүйцэтгэлийг танилцууллаа. ДНБ өнгөрсөн онд 37 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.3 хувиар буурчээ.

Эдийн засаг агшихад уул уурхай, олборлолт, бөөний болон жижиглэн худалдаа, үйлчилгээний салбар хумигдсан нь ийнхүү нөлөөлжээ. Эргэн сануулахад, эдийн засаг 2018 онд 7.2 хувь, 2019 онд 5.2 хувийн өсөлттэй гарч байсан боловч цар тахал эхэлсэн 2020 онд жилийн дүнгээр 5.3 хувиар хумигдпаа. Энэ нь 2009 оны хямралаас хойших эдийн засаг огцом агшсан үзүүлэлт болж байна. 

Дэлхийн банк Монгол Улсын 2020 оны эдийн засгийн таамгийг 5.2 хувь, Азийн хөгжлийн банк 5.3 хувиар төсөөлж байсан юм. Удаан хугацааны турш үргэлжилсэн хөл хорио, цар тахлаас үүдэн өнөөдөр 130 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, 63 мянган ажлын байраа алдсныг Ерөнхий сайд мэдэгдсэн. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine