Бодлого - Covid-19

Хармагтай ордын 57 тн алтыг барьцаалж, Төв банкнаас ₮1 их наядыг татна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Ерөнхий сайдын мэдэгдлийг багцлан хүргэж байна. 

Монголын эдийн засгийн онцлох тоо:  

  • Монгол Улсын эдийн засаг урьдчилсан тооцоогоор 2020 оны эцэст зургаа орчим хувиар агшсан байна. 
  • Төсвийн алдагдал 4.1 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 12 хувьтай тэнцсэн.
  • Төлбөрийн тэнцэл 700 сая ам.долларын ашигтай.
  • Гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай. 
  • Гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.  

Томоохон төслүүд 

Засгийн газар Хармагтай ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэг их наяд төгрөг босгоно.

Эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийн тендерийг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зарлана. Үүнд

  • Алтанбулаг, Замын-Үүд боомтын шинэчлэл
  • Солонго I, II, III орон сууцны хороололТавантолгойн цахилгаан станц
  • Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц
  • Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хийн хоолой
  • Эрдэнэс-Тавантолгойн бонд босгож, Богд хаан төмөр зам, Зүүнбаянгийн төмөр зам 
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийг баяжуулах
  • Тавантолгой нүүрс боловсруулах үйлдвэр 

Санхүүжилт 

Энэ оны өмнө 57 тонн алтны нөөцтэй нь тогтоогдсон Хармагтай ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Төв банкнаас нэг их наяд төгрөгийн санхүүжилт татна. 

Энэ болон бусад эх үүсвэрээс бүрдсэн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэгчид болон үйлчилгээний салбарынханд гурван хувийн хүүтэй, нэг жил эргэн төлөлтөөс чөлөөлөх зээл олгоно. Энэ зээлд нийт 2 их наяд төгрөг төсөвлөжээ.

Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөг зарцуулна. Үүний хоёр их наядаар ипотекийн зээлийг санхүүжилнэ.  Сар бүр 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно. 

Бизнесийн зээлийн 16 хувийн хүүг 10.5 хувь болгоно. Томоохон зээлүүдээ бизнесийн хувьд дахин төлөвлөх боломж гаргана. 

Бизнес 
Цар тахлын тархалтыг математик тооцооллоор тооцож, хатуу хөл хорио тогтоох хугацааг товлон, бизнес эрхлэгчдэд урьдчилан мэдэгдэнэ. 

Вакцин 

Засгийн газар эхний 100 хоногтоо багтаан коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлж, наадмаас өмнө дуусгана. 

Дэлхийн банкны КОВАКС хөтөлбөрт манай улс хамрагдсанаар долоон сая ам.долларын зээл авахаар хүлээж байна. Энэ шөнө буюу хоёрдугаар сарын 10-наас 11-нийг шилжих хугацаанд Дэлхийн банкны удирдлагууд уг зээлийн санхүүжилтийг шийднэ. Энэ мөнгийг вакцин тээвэрлэхэд зарцуулна.          

Ажлын байр 

Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөг зарцуулна. Хоёр сарын хугацаатай нэг сая төгрөг олгох тэтгэлэгтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн дэмжих арга хэмжээний талаар тайлбар хийсэн юм. Тэрбээр "Мөнгө хэвлэх нь аль ч Төв банкны үндсэн суурь эрх юм. Бид сүүлийн жилүүдэд мөнгө хэвлэх гэхээр улс төрийн өнгө аясаар ярьдаг болсон. Манай улсын эдийн засаг 17 хувьд өссөн жилүүдэд мөнгөний нийлүүлэлт 70 хувьд хүрч байсан бол удалгүй 35 хувь болж буурсан. Одоо энэ үзүүлэлт 15 хувьд хүрсэн. Эдийн засгийн хэвийн өсөлтийг хангахын тулд 5-7 их наяд төгрөгийг эдийн засаг руу зайлшгүй хийх шаардлага үүслээ. Гэхдээ зөв сувгаар оруулах ёстой. Халамж, хэрэглээгээр дамжуулан оруулж болохгүй. Орлого болгох ёстой гэсэн үг юм.  Тэгэхээр ААН-үүдээр рүү банкуудаар дамжуулан эдийн засаг руу зээл болгон оруулна" хэмээн мэдэгдсэн байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine