Зах зээл

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.1 их наяд төгрөгт хүрэв

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ногдол ашиг тараахаа энэ өдрүүдэд мэдэгдэж эхэллээ. Тухайлбал, "Гутал" компани 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 1120 төгрөг буюу нийт 1.7 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар болов.

Одоогийн байдлаар биржид ногдол ашгийн мэдээллээ ирүүлсэн компаниудаас хамгийн өндөр дүнтэй мөнгийг "Гутал" компани олгохоор байна. Лхагва гарагийн байдлаар зургаан компани энэ онд ногдол ашиг тараах нь тодорхой болжээ. 

Биржийн өнөөдрийн арилжаагаар нийт 51 компанийн 7.7 сая ширхэг хувьцаа арилжлаа. Энэ өдөр 32 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийнх буурчээ.

Хөрөнгийн зах зээлийн тэргүүлэх индекс "ТОП 20" 1.04 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ 3.1 их наяд төгрөгт хүрэв. 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine