Эдийн засаг

Зэсийн баяжмалын экспортын орлого өмнөх оны мөн үеэс 70.3 хувиар өсжээ

Монгол Улс 2021 оны нэгдүгээр сард нийт 1.1 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийжээ. Тухайлбал, нийт 639.9 сая ам.долларын экспорт, 458.8 сая ам.долларын импорт хийснээр гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн оны нэгдүгээр сараас 17.8 хувиар өссөн байна. Үүнд экспорт 39.4 хувиар өссөн нөлөөлсөн бөгөөд импорт 3.1 хувиар буурсан аж. 

Нүүрсний экспорт өмнөх сараас 57.2 хувиар буурсан байна.

Нийт экспортын 76.3 хувийг топ гурван бүтээгдэхүүн бүрдүүлжээ. Тухайлбал, чулуун нүүрс 34.5 хувь, зэсийн баяжмал 30.4 хувь, төмрийн хүдэр ба баяжмал 11.4 хувийг тус тус бүрдүүлжээ. Эдгээрийн дараагаар түүхий газрын тосны экспорт нийт экспортын дөрвөн хувийг эзэлж байна. 

Чулуун нүүрсний экспорт энэ оны нэгдүгээр сард 2.5 сая тонн буюу 220.7 сая ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр сараас биет хэмжээгээр 73.2 мянган тонноор буюу гурван хувиар, мөнгөн дүнгээр 8.5 хувиар өссөн дүн аж. Гэхдээ экспортын хэмжээг өмнөх сартай нь харьцуулбал 57.2 хувиар буурсан байна.

Зэсийн баяжмалын экспорт нэгдүгээр сард 109.5 мянган тоннд хүрч 194.3 сая ам.долларын орлого оруулжээ. Ингэснээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, биет хэмжээгээр найм орчим хувийн өсөлт үзүүлсэн боловч экспортын орлого нь 70.3 хувиар нэмэгдсэн байна. 

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт өнгөрсөн сард 644.6 мянган тонн болсон нь 2020 оны нэгдүгээр сартай харьцуулбал 21 хувиар буурсан дүн. Гэвч ханшийн өсөлтийн нөлөөгөөр экспортын орлого нь 31.7 хувиар өсөж 73.1 мянган ам.долларт хүрсэн байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine