Компани - Энержи Ресурс

Mongolian Mining Corporation-ий хувьцааны ханш гурван жилийн дээд цэгтээ хүрлээ


Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ий хувьцааны ханш өнөөрийн арилжаагаар 31.2 хувиар өсөж, нэгж хувьцаа нь 2.65 хонконг доллар боллоо. Энэхүү ханш нь 2018 оны нэгдүгээр сараас хойших гурван жилийн дээд ханш юм. Тус компани нь Ухаа худаг уурхай болон Баруун наран уурхайд нүүрс олборлож, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг юм. 
Компанийн мэдээлснээр өнгөрсөн онд 7.7 сая тонн олборлож, 3.6 сая тонн угаасан коксжих нүүрс үйлдвэрлэж, түүнээсээ 3.5 сая тонныг нь борлуулсан байна. энэ нь 2019 онтой харьцуулахад олборлосон нүүрсний хэмжээ гурван сая тонноор буюу 28 хувиар, борлуулсан угаасан коксжих нүүрсний хэмжээ1.2 сая тонноор буюу 25 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм. 
Зөвхөн дөрөвдүгээр улиралд гурвсан сая тонн нүүрс олборлосон нь өмнөх улирлаасаа 26 хувиар өссөн дүн аж. “Ковид-19” цар тахал Хятада тархсан болон Монголд тархсан үед уурхайн үйл ажиллагааг зогсоосон, хилийн нэвтрүүлэх чадвар буурсан зэрэг нь уурхайн үйл ажиллагаанд нөлөөлсөн байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine