Монголын хөрөнгийн бирж лхагва гарагийн арилжаагаар 40 компанийн 6.4 сая орчим хувьцаа арилжлаа. Энэ өдөр 25 компанийн хувьцааны ханш өсөж, 11 компанийнх буурав.
Үүнээс "Монгол шилтгээн" болон "Бэрх Уул" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлт үзүүллээ.
Арилжаанд оролцсон "Мерекс" болон "Талх чихэр" компанийн хувьцааны ханш хамгийн их уналттай байв. Хөрөнгийн зах зээлийн ТОП 20 индекс 0.18 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ гурван их наяд төгрөгт хүрсэн байна.
2019 © Asia Mining Magazine