Зах зээл

БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын индекс нэгдүгээр сард буурлаа

Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерүүдийн индекс энэ оны нэгдүгээр сард 0.6 хувиар буурч, 51.3 нэгж болсныг тус улсын Үндэсний статистикийн товчооноос мэдээллээ.

Гэхдээ Хятадын үйлдвэрлэлийн салбарын гол индекс өсөлтийн бүсэд хадгалагдсан хэвээр байна.

БНХАУ-д цар тахлын тархалт дээд цэгтээ хүрсэн хоёрдугаар сард тус улсын үйлдвэрлэлийн салбарын индекс огцом буурч, 35.7 нэгжид хүрсэн. Үүнийг эс тооцвол 2020 оны туршид өсөлтийн бүсэд буюу 50-иас дээш нэгжид хадгалагдсан юм. 

Энэ сард тус улсад уламжлалт сар шинийн баяр тохиож буйгаас үйлдвэрлэлийн салбар удааширч болзошгүй ч ирэх саруудад өсөлтөө хадгална гэж шинжээчид үзэж байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine