Зах зээл

Японы коксжих нүүрсний импорт 8.8 хувиар буурчээ

Япон улс арвахоёрдугаар сард 5.6 сая тонн коксжих нүүрсний импортолжээ. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар өссөн дүн бөгөөд найман сарын дээд түвшинг шинэчилсэн байна. Хэдий тийм боловч өнгөрсөн оны мөн үеэс 10.36 хувиар буурсан дүнтэй гарчээ. 

Тус улсын коксжих нүүрсний импорт тухайн сард 56.6 тэрбум иен (514.4 сая ам.доллар орчим) болсон нь өмнөх сараас 1.7 хувиар буурсан үзүүлэлт. Энэ нь тухайн сарын импортын дундаж ханш өмнөх сартай харьцуулахад тонн тутамд 2.5 хувиар буурч 10,068.5 иен болсонтой холбоотой аж. 

Түүний дотор 1.94 сая тонн хатуу коксжих нүүрс импортолсон нь жилийн өмнөхөөс 21 хувь, өмнөх сараас 6 хувиар буурсан дүн юм. Импортын дүн нь 24.6 тэрбум иен болсон бөгөөд импортын дундаж ханш тонн тутамд 12,697 иен байсан нь өмнөх сараас 3.3 хувиар буурчээ. 

Японы хамгийн гол нийлүүлэгч тухайн сард 2.8 сая тонныг нийлүүлсэн нь жилийн өмнөхөөс 12.5 хувиар өссөн дүн боловч өмнөх сараас 5.3 хувиар буурсан байна. Үүний дараагаар Индонези улс 1.6 сая тонн коксжих нүүрс нийлүүлснээр хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд энэ нь жилийн өмнөхөөс 5 хувь, өмнөх сараас 71.3 хувиар өсжээ. 

Мөн АНУ-ын нийлүүлэлт өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сартай харьцуулахад 21.7 хувь, өмнөх сараас 37.2 хувиар өсөж 672.4 мянган тоннд хүрсэн байна. 

Япон улс 2020 онд 63.3 сая тонн металлургийн нүүрс импортолсон нь өмнөх жилээс 8.8 хувиар буурсан дүн аж.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine