Зах зээл

WallStreetBets мөнгөний ханшийг огцом өсгөлөө

Нийгмийн сүлжээний платформ ашиглан оролцож, хувьцааны зах зээлийг доргиогоод байсан Reddit-ийн хэрэглэгчид мөнгөний ханшид хүчтэй нөлөөлж эхэллээ. Даваа гарагт мөнгөний спот ханш зургаан хувиар өсөж, унц нь 28.6 ам.долларт хүрлээ. Ингэснээр тус металлын ханш сүүлийн таван сарын дээд цэгт тулсан байна.  

Reddit платформд нэгдсэн WallStreetBets нэртэй жижиг хөрөнгө оруулагчид өнгөрсөн долоо хоногт GameStop, AMC Entertainment компанийн хувьцааны ханшийг огцом өсгөж, зах зээлд оролцогчдын анхаарлыг татсан. Тэгвэл тэд ойрын өдрүүдэд металлын зах зээлийг онилоод байна. Даваа гарагийн арилжааг мөнгөн фьючерс ханш найман хувийн өсөлттэй эхлүүлсэн нь 2013 оноос хойш ажиглагдаагүй өндөр дүн аж. 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн WallStreetBets нэртэй тоглогчид мөнгөний арилжаанд идэвхтэй оролцож, ханшийг нь өсгөж эхэлснээр тус түүхий эдийг олборлогч компаниудын хувьцааны ханш чангарсан.

Тухайлбал, өнгөрсөн Пүрэв, Баасан гарагт үнэт металлын Coeur Mining-ийн хувьцааны ханш 16.9, Pan American Silver компанийн үнэт цаасны ханш 14.7 хувиар тус тус чангарсан байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine