Түүхий эд

Ордосын түүхий нүүрсний олборлолт 2020 онд 11 хувиар буурчээ

Өвөр Монголын Ордос хотын түүхий нүүрсний олборлолт 2020 онд 640.1 сая тонн болж, жилийн дүнгээр 11 хувиар буурсныг тус хотын статистикийн товчооноос мэдээллээ.

Тус хотын Эзэн Хороо хошуу  болон Зүүн гар хошууны нүүрсний гарц тус бүр 200 сая тонныг давсан. Тодруулбал, Эзэн Хороо хошууны олборлолт 220.6 сая тонн болсон бол Зүүн гар хошууных 208.4 саяд хүрсэн байна. 

ӨМӨЗО-ны түүхий нүүрсний гарц өнгөрсөн онд нийт нэг их наяд тонн болсон нь 2019 онтой харьцуулахад 7.8 хувиар буурсан үзүүлэлт аж.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine